Мэдээлэл зүй- Математикийн багш нарт
2011-03-29
Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах

Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй

Багшийн нэг хичээлийн бэлтгэл

1.    Заах хичээлийн хөтөлбөрийг сайтар судлана.

2.    Хичээлийн сэдэв агуулгыг нарийн тодорхойлсны дараа тулгуур сурах бичиг, заах аргазүйн материалыг судлана.

3.    Хичээлийн онцлог сэдэв зорилго нийцүүлж хичээлийн үе шат бүрд арга зүйгээ төлөвлөнө.

4.    Сонгосон арга барилд зохицуулж багаж, төхөөрөмж үзүүлэнгээ бэлдэнэ.

5.    Бие даалгаж хийлгэх ажлын хэлбэр агуулга, хийх аргачлалыг төлөвлөнө.

Нэг хичээлийн хөтөлбөр бичих арга зүй

1.    Сэдэв

Хөтөлбөрөө судлаад сэдэвийн төлөвлөгөө гаргаж сэдвээ сонгоно.

2.    Зорилго, зорилт

Энэ нь боловсролын  стандартын зорилготой уялдсан байна. Ихэнхдээ сурагчид хичээлийн явцад юу мэддэг чаддаг болох вэ? Гэдгийг тодруулж хичээлийн зорилтыг сурагчын хийж гүйцэтгэх үйлдлээр дамжуулж тодорхойлох нь чухал юм. Өөрөөр хэлбэл сурагчдад төлөвлөгөө хийх, тэмдэглэл хийх, санаа бодлоо чөлөөтэй ярих, байгаль нийгмийн юмс үзэгдлийг ажиглах, харьцуулан жиших, задлан шинжлэх гэх мэт арга барилыг эзэмшүүлэх зорилтыг дэвшүүлнэ гэсэн үг.

Зорилтыг тодорхойлохдоо:

a.    Хичээлийн онцлог хэв маяг, сурагчдын нас сурах чадвар, хэрэгцээг хангах

b.    Ээлжит хичээлийн зорилго нь сурагчдад ойлгомжтой хичээл дээр юу хийх талаар баримжаа өгөхүйц байх

c.    Хичээлийн зорилт хоорондоо уялдаа холбоотой байх

1.      Сэргээн давтах

Сэргээн давтах аргуудыг оновчтой сонгон боловсруулах нь чухал. Энэ хэсгийн гол онцлог нь шинэ үзэх сэдэвтэй холбоотой мэдлэг чадварыг сэргээх, бататгах, системчлэх, шинэ мэдээлэл хүлээн авах сэдэл бий болгох, үзэж буй зүйлийн талаар нэгдмэл ойлголттой болоход чиглэнэ.

2.      Шинэ мэдлэг олгох хэсэг

Юуны өмнө сурагчдад гарцаагүй эзэмшүүлэх ёстой тулгуур ухагдахуун үндсэн арга барил чадвар гол үзэл онол, тэдгээрийн практик хэрэглээг тухайн сурагчдын нас, хүлээн авах чадамжийг харгалзан оновчтой аргыг сонгон хэрэглэнэ. Ойлгомжтой үгээр эрээмбэ дараалалтай тайлбарлах, жишээг оновчтой хэрэглэх, үзүүлэн ашиглах, асуудал дэвшүүлэх, сурагчдаар ажиглалт эрэл хайгуул, оюун дүгнэлт хийлгэх

3.      Бататгах хэсэг:

Шинээр эзэмшсэн мэдлэгийг хуучин мэдлэгтэй холбож хэрэглээнд оруулан дадал чадал төлөвшүүлэх эхлэлийг тавих.

 Хэлбэр нь бататгалын дасгал, бодлого, даалгавар асуулт зэргийг багш бэлтгэнэ.

4.      Үнэлэх арга

Сурагчдаар яриулах харилцан ярилцах, зохион яриулах, бодлого бодуулах, зохиолгох. Хичээлийн эцэст хүүхдүүдийн мэдлэг чадварын байдлыг үнэлж тэдэнд сонголт хийх боломжтой хүүхдийг хөгжүүлэх бүтээлч шинжтэй байх ёстой.

5.      Хичээлийн дүгнэлт

ь  Хичээлийн эхэнд дэвшүүлсэн зорилго, зорилт хэр биелсэн

ь  Энэ хичээлийн ололттой тал

ь  Цаашид юун дээр анхаарах вэ?гэдгийг тодорхойлон дүгнэлт хийнэ.

 Багш сурагчдын хийх ажлыг хэдий чинээ нарийн төлөвлөснөөр хичээлийн бэлтгэл төдий чинээ сайн байна.


Comments

2012-04-12 - Хичээл

Бичсэн: Зочин

Хичээлээ бэлтгэж заах нь зөв боловч одоогийн энэ их бичиг цаасны чирэгдэл нэг л буруу байна

. Шууд холбоос


Бүхнийг чаднаа багш нар

Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Мэдээлэл
. Хичээлийн хэрэглэгдэхүүн
. Энэхүү зүйлийг MS-PP дээр Custom Animation ашиглан хийнэ
. 7-р ангийн гэрийн даалгавар
. 9-р ангийн гэрийн даалгавар
. 8-р ангийн гэрийн даалгавар
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. 9-р ангийн сурагчдын бие даан гүйцэтгэх ажил
. Ном уншмаар байвал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Боловсролын
. http://www.google.mn
. http://www.setge.mn
. http://www.eec.mn
. http://www.eeoc.mn
. http://www.mecs.gov.mn/
. http://www.internom.mn/
. http://www.taniinom.mn/
. http://www.school44.edu.mn/

Найзууд

Бичлэг: 28 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax