Мэдээлэл зүй- Математикийн багш нарт
2011-03-30
Сурган хүмүүжүүлэх уншлага

5.1. Хичээл, түүний төрөл, хэлбэр, шаардлага

Аль ч шатны сургуулийн практикт сургалт-хүмүүжлийн ажил нь хичээл болон хичээлээс гадуурх ажлын хэлбэртэй явж байдаг. Иймд хичээл бол сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны, түүний дотор сургалтын зохион байгуулалтын үндсэн хэлбэр юм.

Өнөөдрийн ангиар хичээллэдэг анги-хичээлийн тогтолцоо нь 17-р зууны үеэс бүрэлдэн бий болсон бөгөөд тодорхой бүрэлдэхүүнтэй анги-бүлэгт тусгай хуваариар зохион байгуулагддаг онцлогтой юм. Орчин үед хичээлийг багш, суралцагчдын хамтын үйл ажиллагаа болох талаас нь тодорхойлох хандлага зонхилох болсон. Тухайлбал, М.И.Махмутов, "Хичээл бол багш, сурагчийн тодорхой бүрэлдэхүүний сургалтын боловсрол олгох, хөгжүүлэх, хүмүүжүүлэх зорилтуудыг шийдвэрлэхийн тулд түүний агуулга, арга, хэлбэр, хэрэгслийг цаг хугацааны тодорхой хязгаарт  системтэй хэрэглэн гүйцэтгэж буй зорилго, чиглэлтэй харилцан «Ллчлэлийн зохион байгуулалтын олон хувилбарт, хувьсал

[аөдөлгөөнт хэлбэр юм" гэж тодорхойлсон байдаг. (Махмутов М.И.Современный урок. 2-е изд. М., 1985. с.44)

Энд хичээлийг:

а)   багш, сурагчийн тодорхой бүрэлдэхүүн оролцоог

б) сургалтын үндсэн зорилтууд (боловсрол олгох, хөгжүүлэх, хүмүүжүүлэх)-ыг

в) цаг хугацааны тодорхой хязгаарт

г)   сургалтын агуулга, хэрэгсэл, арга хэлбэрийг ашиглан

д) хамтран ажиллах үйл ажиллагааны зохион байгуулалт

е)  олон хувилбар, хувьсал хөдөлгөөнт хэлбэртэй болохталпш нь тодорхойлсон байна.

Хичээл нь:

1.   Зохион байгуулалт

2.   Өмнө үзсэн зүйлийг сэргээн давтах

3.    Гэрийн даалгавар шалгах

4.    Шинэ мэдлэг, чадвар олгох

5.    Шинэ мэдлэг, чадварыг бататгах

6.    Мэдлэг, чадварыг хянаж, шалгах

7.    Гэрийн даалгавар өгөх

8.   Дүгнэлт хийх гэсэн хэсгүүдтэй.

Хичээлийг түүний явцад хэрэгжүүлж байгаа үндсэн зорилгоор нь дараах төрлүүдэд хуваана. Үүнд:

а.    Шинэ мэдлэг олгох хичээл

б.    Мэдлэгийг бататгах хичээл

в.    Мэдлэгийг эмхлэн цэгцлэх нэгтгэн дүгнэх хичээл

г.    Чадвар, дадал төлөвшүүлэх хичээл

д.    Мэдлэг, чадварыг шалган үнэлж дүгнэх хичээл

е.   Холимог хичээл зэрэг болно.

ХОЛИМОГ    ХИЧЭЭЛ    НЬ    ДЭЭрХ    ЗОрИЛТууДЫН    ХЭД    ХЭДИИ1

хэрэгжүүлэх зорилготой хичээл байдаг.

Хичээлийгтүүний зохион байгуулалтын талаас дээр дурьдсш бүтцийн элементүүдийн байршлаар а) холимог, б) нэгдмэл гэж хоёр ангилдаг.

Холимог хичээлийн хувьд түүний бүтцийн элементүүд дээр дурьдсан дарааллаар тодорхой байрласан байдаг бол нэгдмэл хичээлийн бүтцийн элементүүд нь тодорхой зааггүй, хэд хэдэм удаа давтагдан хэрэгждэг онцлогтой. Холимог хичээл дээр сурагчид шинэ мэдлэг чадвар олгох хэсэгт анхаарал төвлөрүүлж жигд оролцоод бусад үед хайнгадуухан оролцох байдал ажиглагддаг бол нэгдмэл хичээлийн явцад тэд бүх хугацаанд идэвхтэй оролцох шаардлагатай байдаг давуу талтай.

Түүнчлэн хичээлийг түүнийг зохион байгуулахад хэрэглэсщ ( арга хэлбэрээр:

1.   Лекц-хичээл

2.   Семинар-хичээл

3.    Бага хурал-хичээл

4.   Лаборатори-хичээл

5.   Дадлага-хичээл

6.   Экскурс-хичээл гэх мэт ангилдаг.

Лекц-хичээл нь ахлах анги болон их дээд сургуульд түгээмэл байх бөгөөд суралцагчдад их хэмжээний мэдээллийг өгөхөд зохистой байдаг.

Семинар-хичээл нь тодорхой бүлэг сэдвээр нэгтгэн дүгнэх, тодорхой асуудлыг олон талаас авч үзэх зэрэгт зохистой байдаг бол бага хурал нь энэ асуудлыг илтгэл, мэдээлэл хэлэлцэх маягтай зохион байгуулдгаараа ялгаатай.

Лаборатори - хичээл нь нийт суралцагчдад тодорхой сэдэвтэй холбоотой хэмжигдэхүүнийг хэмжиж тодорхойлох, шалгах арга техникийг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг бол практик хичээл нь нилээд өргөн хүрээтэй, илүү судлан турших шинжтэй ажлыг суралцагчид багаар гүйцэтгэдэг онцлогтой.

Экскурс хичээл нь ихэвчлэн анги, сургуулиас гадуур анги тапхимд үзсэн зүйлийн амьдрал практикт хэрэгжиж буй байдалтай танилцуулах зорилготой байдаг,

Эдгээр хичээл бүрийн хувьд шинжлэх ухаан, мэргэжлээс хамаарч ерөнхий болоод тодорхой шаардлагууд тавигддаг бөгөөд тэр бүхнийг мэргэжлийн дидактик дээр тодорхой авч үздэг.

Орчин үеийн хичээлийн нэг гол онцлог нь шавь төвтэй сургалтын мөн чанартай уялдан суралцагчдын бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлаж явагдах шаардлагатайд оршино.

Хичээлд тавих шаардлагуудыг дараах чиглэлүүдээр тодорхойлжСурган хүмүүжүүлэх зүйн үндэс

1.  Дидактик шаардлагууд:

а.   Тухайн сэдэвтэй холбогдсон зорилго, зорилтуудыг оновчтой тодорхойлох

б.    Тухайн сэдвээр суралцагчдад эзэмшүүлэх шинэ мэдлэг, чадвн нарийвчлан тодорхойлох

в.    Хичээлийн үе шат бүр дээр суралцагчдын ажиллах хэрэглэг-дэхүүн, материалыг оновчтой сонгож бэлтгэх

г.    Хичээлийн үе шат бүрт суралцагчдын гүйцэтгэх танин мэдэх ү[ и I үйл, оюуны үйлийг нарийвчлан тодорхойлж, хөтлөн зохион байгуулах аргаа төлөвлөх

д.   Хичээлийн зохион байгуулалтын арга хэлбэрийг тодорхой төлөвлөх

2.   Сэтгэлзүйн шаардлага

а.    Суралцагчдыг сэдэлжүүлэх арга барилыг тодорхой төлөвлөж бэлтгэх

б.    Суралцагчдын хэрэгцээ сонирхолд тулгуурлан тэдний ойрын хөгжлийн бүсэд баримжаалан хичээлийн агуулга, хэрэглэг-дэхүүнийг сонгон авах

в.    Суралцагчдын хөгжил, төлөвшлийн түвшинд тохируулж сургалтын арга хэлбэрээ сонгох

г.    Хичээл дээр нөхөрсөг, дотно, ажил хэрэгч харьцааны уур амьсгалыг бүрдүүлэх

д.   Хичээл дээр суралцагчдын багахан ч болов ахиц амжилтыг опи харж урамшуулахыг хичээх

е.    Суралцагчдын оюуны үйлийн барил төлөвшилтөд онцлон анхаарах

3.  Хүмүүншүүлэхүйн шаардлага

а.   Хичээлийн агуулга, хэрэглэгдэхүүн, арга техникийн суралцагчдын хүмүүжил, нийгэмшилд ямар нөлөө үзүүлж болохыг тооцоолж сөрөг нөлөөнөөс зайлсхийхийг хичээх

б.   Суралцагчдыг хүндэтгэн тэдэнд буруу үлгэр үзүүлж байхыгхичээж ямар нэгалдаа, эндэл гарвал уучлалт гуйж хэвших

в.   Хичээл дээр бүдүүлэг үг яриа гаргах, хэрэглэхийг цээрлэх

г.    Суралцагчдыг тэдний ахиц, хөгжилд тулгуурлан шудрага, үнэн үнэлэх, уян хатан хандах

д.   Хууран мэхлэх аливаа оролдлого гаргуулахгүй байхыг чухалчлах

е.   Суралцагчдын бие хүний шинжтөлөвшилд онцгойлон анхаарч өөрийгөө үнэн бодитой мэдэрч өөрийн алдаа доголдлыг өөрөө олж засах чадвартай болгохыг хичээх

4.  Зохион байгуулалт, эрүүл ахуйн шаардлага

а.   Хичээлийн үеийн бүх үйл ажиллагааг урьдчилан бэлтгэж цаг хугацааг нарийн төлөвлөж, мөрдөхийгхичээх

б.   Хичээл дээр сургууль, анги танхим, лаборатори-кабинетийн дотоод дүрэм журмыг мөрдөх

в.   Анги танхимын агааржуулалт, тоосжил, гэрэлтүүлэг, дулааны эрүүл ахуйн горим, норм (хэмжээ)-ыг дагажбиелүүлэх

г.    Хичээлийг цагт нь багтааж, суралцагчдын ажиллах амрах горимыг сахих

5.2.   Хичээлийн бэлтгэл

Хичээл нь сурган хүмүүжүүлэх үйл явцын төгсгөлөг нэг хэсэг бөгөөд тодорхой чиглэлийн сургалтын бүтцийн үндсэн элемент байдаг тул түүнд бэлтгэх үйл ажиллагааг ихээхэн өргөн хүрээтэй бсдож сайтар төлөвлөх шаардлагатай.

Хичээлд бэлтгэх үйл ажиллагаа нь зөвхөн тухайн ээлжит хичээлийн хувьд бус бүхэл бүтэн курс буюу улирал, хичээлийн жилийн хичээлүүдийг бүхэлд нь урьдчилан төлөвлөхөөс эхэлдэг. Энэ нь сэдэвчилсэн төлөвлөгөөнөөс эхэлнэ тэсэн үг.

Сэдэвчилсэн төлөвлөгөө

Сэдэвчилсэн төлөвлөгөөнд тухайн улирал юмуу хичээлийн жилд судлах бүх агуулгыг сэдвүүдэд хувааж цагаар хуваарилна. Ингэснээр хичээлүүдийн дэс дараалал, уялдаа холбоо гарч тухайн сэдвийн байр суурь тодорхой болно.

Хичээлийг хичээлийн жилийн эхнээс нэвт дугаарлахмм зэрэгцээ сэдвийн дугаар болон бүлаг сэдэв доторх хичээлийн дугаарыг хамт багтааж дугаарлана. Жишээ нь: (23/2/7) гэсний хичээлийн жил эхэлснээс хойшхи 23-р хичээл буюу хөтөлбөриЙ! 2-р бүлэг сэдвийн 7-р хичээл гэж ойлгож болох жишээтэй.

Хичээлийн сэдэв нь тухайн ээлжит хичээлийн гарчиг байх Ск хичээлийн зорилго нь тухайн ээлжит хичээлийн ерөнхий зорипи буюу хичээлийн төрөл байна.

Хичээлийн зорилтуудыг тухайн ээлжит хичээлийн явцмд суралцагчдын шинээр эзэмших болон бататгах мэдлэг чадвараар тодорхойлно. Хэрэглэгдэхүүнд тухайн сэдвии! судлахад хэрэглэх узүүлэн таниулах зүйлс, багаж хэрэгсэл тоног төхөөрөмж зэргийг нэр төрөл, тоо ширхэгээр нь жагсаана Хичээлийн аргуудад тухайн ээлжит хичээл дээр хэрэглэх гол го; арга барилуудыг жагсаана.

Тулгуур мэдлэг чадварт тухайн сэдвийг судлахад тулгуур болох өмнө үзэж эзэмшсэн байх мэдлэг, чадваруудыг оруулна Сурагчдын бие даасан ажлыг ангид болон ангиас гадуур гэж хуваарилан төлөвлөх бөгөөд ангид хийх ажилдаа шинэ сэдэвтэй шууд холбоотой дасгал голлох ба ангиас гадуурх ажилд шинээр эзэмшиж буй мэдлэг чадварыг өргөтгөн гүнзгийруүлэх, шинэ нөхцөлд хэрэглэж сурахад чиглэсэн даалгавар байна.

Сэдэвчилсэн төлөвлөгөөг улирал, хичээлийн жил эхлэхбаярлах;»: өмнө хийх бөгөөд тухайн ээлжитхичээлийг заасны дараа түүнтэй холбоотой сургамжтай, анхаарвал зохих зүйлийг тэмдэглэлд бичиж авах нь төлөвлөлтийг цаашид сайжруулахад дөхөм узүүлэх болно.

Ээлжит хичээлийн бэлтгэл

Ээлжит хичээлийн бэлтгэлийг сэдэвчилсэн төлөвлөгөөтэй танилцахаас эхэлнэ. Эндээс тухайн сэдэв ямар сэдэвтэй холбоотой, ямар зорилго, зорилттой, юуг ашиглаж яаж судлах боломжтой талаар ерөнхий баримжааг олж авна.

Үүний дараа багш сурах бичиг, бусад гарын авлага, зөвлөмж, ном зэргийн холбогдох материалыг үзэж тухайн хичээлийг нарийвчлан төлөвлөх ажилд орно.

Эхлээд ээлжит хичээлийн ерөнхий схемийг санаандаа ургуулан бодож холбогдох бэлтгэлийг хийнэ. Тухайлбал ямар дараалалтай үйл ажиллагааг яаж хэрэгжүүлэхийг тодорхойлж ашиглах материал, арга, хэлбэрийг төлөвлөнө. Зарим үйл ажиллагаануудыг хийж туршина.

Ингэсний эцэст сая хичээлийнхээ төлөвлөгөөг бичиж боловсруулах боломжтой болно.

Зарим залуу болон туршлага муутай багш нар хичээлийнхээ конспект төлөвлөгөөг санаанаасаа зохиож эхэлж биччихээд түүнээ хичээлийн бэлтгэл хийлээ гэж үзэх нь бий.

Хичээлийн бэлтгэлийгхийхэд багш өөрөө юугярьж, юу хийхээ төлвөлөхөөс илүү суралцагчдыг юуны тулд юун дээр яаж ажиллуулахаа төлөвлөх нь чухал. Энэ бол шавь төвтэй хандлагын шаардлага бөгөөд сургалт үр өгөөжтэй болох үндсэн нөхцөл болно.

Хичээлд төлөвлөгөөгүй орох нь хичээлийг зохион байгуулалт муутай, үр өгөөжгүй болоход хүргэдэг. Түүнчлэн төлөвлөсөн ч бэлтгэлгүй орвол төлөвлөөгүйтэй барагадил. Иймдхичээлд сайн бэлтгэж орох нь амжилтын гол үндэс болдог. Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс

Ээлжит хичээлийн төлөвлөлтийг товч болоод дэлгэрэтүп байдлаар хийж болно.

Олон жил хичээл зааж өөрийн гэсэн арга барилтай болсо туршлагатай багш нар хичээлийн товч төлөвлөгөө (план уро| н) | цээжиндээ болон цаасан дээр хийгээд орох нь түгээмэл.

Харин шинэ залуу, туршлага багатай багш нар хичээлийпх,< төлөвлөлтийг нилээд дэлгэрэнгүй бичиж хийхийн зэрэгцээ саЙ1й(1 бэлтгэж орох нь чухал байдаг. Сурагчдаар бодуулах бодпм.. ажиллуулах дасгал, үзүүлэх туршлага, туршилт зэргийг зя.-ишм өөрөө хийж гүйцэтгэж үзэх шаардлагатай. Түүнчлэн сурагчд! хэдийд, хаана нь ямар зүйл дээр зөвлөж туслахаа хү|м Ц урьдчилж төлөвлөх хэрэгтэй. Тухайн сэдвийн зорилго, зорилт нь хичээлийн бэлтгэлий! чиглүүлэхээс гадна түүний дүнг үнэлэх гол шалгуур болдог. Иймд ээлжит хичээлийн төлөвлөлтийг хичээлийн зорилго, зорилП||| ухааран ойлгох, нарийвчлан томъёолохоос эхэлнэ гэж уэ болно.                                                      

Ээлжит хичээлийн төлөвлелт, бэлтгэл ажлын ундсэн үе ш;п тодруулбал:

1.   Ээлжит хичээлийн сэдвийг томъёолох

2.   Түүний зорилго буюу хичээлийн төрлийг тодруулах

3.   Хичээлийн явцад хэрэгжих зорилтуудыгнарийвчлан томъёоло

4.   Хичээлийн агуулгыг тодорхойлох

5.   Хичээлийн бүтэц, үе шатуудыг гаргах

6.   Үе шат бүрийн агуулга, хэрэглэгдэх зүйлсийг сонгож бэлтгэх

7.   Үе шат бүрт багш, сурагчийн гүйцэтгэх уйл ажиллагааны агуулт, арга хэлбэрийг тодруулах

8.   Зайлшгүй хийж гүйцэтгэх зүйлсийг туршиж, шалгах

9.   Сурагчдын үйл ажиллагааг хөтлөх, үнэлэх, зөвлөн туслах арга хэлбэрээ төлөвлөх

10. Хичээлийн төлөвлөгөө хийх эдгээр болно.

1.  Хичээлийн сэдэв 2.   Хичээлийн зорилго 3.   Хичээлийн зорилтууд 4.  Хичээлд хэрэглэгдэх зүйлс 5.   Хичээлийн явц, агуулга, арга 6.   Гэрийн даалгавар

Хичээлийн явцын хэсэгт түүний үе шат бүрт багшийн болон сурагчийн гүйцэтгэх ажлын зорилго, агуулга, арга хэлбэр, уялдаа холбоо нь тусгагдсан байна.

Хичээлийн эхлэлийг оновчтой зөв хийх нь түүний явц үр дүнд ихээхэн чухал нөлөөтэй байдаг. Иймд хичээлийн бэлтгэлд түүнийг яаж эхлэх талаар бодож төлөвлөх нь тодорхой байр эзлэх ёстой.

Хичээлийн эхлэлийг ирц бүртгэх, суудал ширээ засахын хэмжээнд огт бодож болохгүй. Хүүхдүүдийг яаж идэвхжүүлж, сэдэлжүүлэх вэ? гэдэг асуулт энд чухал байр эзэлнэ. Энэ асуултыг зөвхөн хичээлийн эхэнд бус үе шат бүртэй холбогдуулж тавьж хариулт олох шаардлагатай.

Түүнчлэн сурагчдыг хэдийд нь ямар арга хэлбэрээр яаж үнэлж дүгнэхийг хүртэл төлөвлөж, бэлтгэх хэрэгтэй.

Хичээлийн явцыг төлөвлөхдөө цаг хугацааг оновчтой хуваарилах нь чухал. Тухайлбал, анги зохион байгуулалт буюу эхлэл хэсэг 1-2 минут, тулгуур мэдлэг чадварыг сэргээхэд 2-3 минут, гэрийн даалгавар шалгахад 2-3 минут, шинэ мэдлэг чадвар ззэмшихэд 20-25 минут, бататгалд 2-3 минут, гэрийн даалгавар өгөхөд 1-2 минут, хичээлийн дүгнэлтэд 1-2 минут зарцуулахаар төлөвлөх жишээтэй.

Хичээлийн төлөвлөлт, бэлтгэл нь мэргэжил, хүүхдийн анги, нас, сургууль, багш нарын хэрэгцээ сонирхол, онцлогтой уялдан өвөрмөц арга хэлбэртэй байх боломжтой.

Гагцхүү хичээл хамгийн сайн үр өгөөжтэй байх нөхцөлийг хангасан байх нь л чухал.

Гэрийн даалгавар нь тухайн сэдвээр ангиас гадуур био Д1| хийх ажлаас гадна дараагийн хичээлд бэлтгэж ирэх ажльп 11 | агуулсан байх ёстой. Тодруулбал, дараачийн сэдвийг судм.| шаардагдах тулгуур мэдлэг, чадварыг сэргээх ажлыг өмнЦ хичээлийн гэрийн даалгаварт оруулж өгснөөр сурагчид дара; 1ЧИЙ1 хичээлд бэлтгэж, хичээл хоорондын холбоог хэрэгжүум Ц ашиглах боломж бурдэнэ.

5.3. Хичээлийн технологи

Өмнө узсэн хичээлийн бүтцийн элементуүд нь тууний гади ! бутцийн элементүүд юм. Ямар ч хичээлийг өнгөц ажипм эдгээр элемент тодорхой харагдана.

Харин хичээлийн технологийн түвшинд эдгээрийг хэрэгжу үеийн багш, сурагчийн үйл ажиллагааны элементуудийг авч у < болно. Тухайлбал, сургах болон сурах үйлийн бутцийг тодрууи | задалж үзэх шаардлагатай. Энэ бол хичээлийн дотоод бүтэц н Ээлжит хичээлийг төлөвлөх болон бэлтгэх үед чухамхүу I хичээлийн дотоод бүтэц (технологи)-ийг боловсруулах болна Хичээлийн технологийн зохиогч (боловсруулагч) нь Ыпн бөгөөд технологийг боловсруулах гол тулгуур нь суралцаг" сурч танин мэдэх үйлийн зүй тогтол байна.

Хичээл дээр багшийн үндсэн үүрэг нь хичээл заах 9) суралцагчийн сурах үйлийг хөтлөн зохион байгуулах я байдаг учраас тэрхүү уйлийг бодит зүй тогтлынх нь ДЯГ) жолоодохгүй бол тодорхой хэмжээний зөрчил, бэрхшэ.пм гулгарч сургал гын ур дунд сөрөг нөлөө узуулэх болно.

Сурах нь танин мэдэх уйл ажиллагаа учраас тэр нь тан> мэдэхүйн (бодит) зүй тогтлын дагуу явж таарна.

Танин мэдэхүй нь бодит сэрэл, хүртэхүйгээс хийсвэри сэтгэхүйд, түүнээс практикт гэсэн схемээр явдаг учр I суралцагч хичээл дээр мэдээлэлтэй ажиллаж, мэдлэг бутэ; • мөн л энэ замаар явах нь зүй.

Суралцагч хичээлийн явцад багш, сурах бичиг, хүрээлон Пуй орчин бусад эх үүсвэрээс мэдээллийг өөрийн хараа, сонсгол иэрэг сэрэхүйн эрхтнээр дамжуулан авч хүртэн төсөөлөл (ойлголт)-тэй болно.

Энэхүү төсөөлөл (ойлголт) нь суралцагчийн хувьд мэдлэг бус харин түуний мэдлэг бүтээх үйл ажиллагаа үргэлжлэх нэг нөхцөл болдог. Тэрээр энэхүу шинээр бий болсон төсөөлөл, ойлголтоо, оорийн хуучин төсөөлөл, мэдлэгтэй хгрьцуулан жишиж, засч шинэчлэн шинэ мэдлэгийг бүтээх болно.

Багш нь хичээлийн явцад суралцагчийн сурч танин мэдэх үйл мухам яг ийм замаар явах нөхцөл, боломжийг бүрдүулж өгөх уүрэгтэй. Иймд багш хичээл дээрх өөрийн үйл ажиллагааг юлөвлөхдөө шавийнхаа гүйцэтгэх үйл ажиллагаанд зохицуулан Iүунийг илүү үр ашигтай байх нөхцөлийг бурдүүлэхийг чухалчлах шаардлагатай болно.

Анги зохион байгуулалтыг хийхдээ:

сурагчдын нөхөдтэйгөө болон багштайгаа чөлөөтэй, дотно харьцах нөхцлийг бүрдүүлэх, тухайлбал, бие биеэ ил харж байх, уг яриаг саадгүй сонсох г.м;

өмнөхийг давтаж, гэрийн даалгавар шалгахдаа сурагчдын |)үтээлч шинэлэг өөриймсөг хандлагыг урамшуулах;

шинэ мэдээллийг өгөхдөө танин мэдэхүйн хэрэгцээ, зөрчилд |улгуурлах, мэдээлэлтэй ажиллах арга барилыг тодорхой өгөх, мэдээлэл дээр ажиллаж ургуулан бодож өөрийн гэсэн үнэлгээ, дүгнэлт гаргах боломжийг гаргах;

мэдлэг чадварыг бататгахдаа мэдлэг, чадвараа шинэ нөхцөл вайдалд хувирган хэрэглэх арга барилд сургах;

сурагчдыг үнэлж дүгнэхдээ тэдний ахиц хөгжилд тулгуурлах, порийгөө бодитой мэдэрч ухаарах боломжийг олгохыг хичээвэл энэ нь бие хүний шинж төлөвшилд чиглэсэн хүмүүнлэг сургалтын шаардлагыг хангасан хичээлийн технологи байх болно.

Сурахын утга учир нь суух, сонсоход бус суралцах, ажиллМ| аргад сурахад байдаг учир хичээл дээр сурагчдыг аль болбЦ ажиллуулахыг чухалчлах хэрэгтэй. Иймээс орчин үеийн хичээлийн технологи нь заахын бус ажиллуулахын технопши байх учиртай.

Хичээлийн технологид багшийн тавих асуулт, сурагчийн хариултын хувилбаруудыг хүртэл төлөвлөн тооцоолно. Багшиип тавих асуулт логикийн хувьд зөв, сурагчдад ойлгомжтой бай I сая тэдний сэтгэлгээг зөв чиглүүлж, оюуны үйлдлийг зөв оновчтй гүйцэтгэх нөхцлийг бий болгоно. Багш нь сурагчаас хариулт авахын тулд биш, юм бодуулахыи тулд асуулт тавих учиртай.

Сурагчийн оновчгүй хариултыг "буруу" гэж үнэлэхээсээ өмнп "чи яагаад ингэж бодож байгаа юм бэ?" гэж асуудаг байвал шаэи тань асуултад хариулахаасаа өмнө ийм асуултыг өөртөө тавЫ! өөрийнхөө хариултыг өөрөө хянадаг болно. Түүнчлэн сурагчийн үйл хөдлөл нь түүний төлөв байдлыг багшид илэрхийп! хариулдаг тул багш нь хичээлийг төлөвлөхдөө болон зохипн байгуулж байх үедээ хүүхэд юун дээр яаж алдаж болох, тэр ш. хаана, юун дээр яаж илрэхийг урьдчилан төсөөлж түүнийг япж засуулж, залруулахаа бодож боловсруулсан байх шаардпагатпй

Хүүхдийн алдааг нь шууд "энэ чинь буруу, тэгэх нь буруу" гэж хэлж өгөхийн оронд өөрөөр нь олуулах, засах арга замьн н| ч асуултаар хөтөлж өөрсдөөр нь хайлгах нь тэдэнд дахин алдахгүй байх, алдсан ч алдаагаа олж засахын арга ухааныг олох чадвартай болгодог сайн талтай.

ХИЧЭЭЛИЙН   ЯВЦЫГ  ТӨЛӨВЛӨХДӨӨ  СурЭГЧИЙН   МЭДЭЭЛЭЛ1  Н1

ажиллах үйл ажиллагаанд тулгуурлаж төлөвлөх шаардлагатай, Шинэ мэдээлэл (материал) өгөхдөө ч багш ярьж мэдээлж өгөхийн оронд сурагчдыг өөрсдийг нь ном, сурах бичиг, бусад эх

үүсвэрээс олж авах нөхцөлийг бүрдүүлж өгөх нь ашигтай. Багшийн үүрэг нь мэдээллийн эх үүсвэрийг олох, бэлтгох, түүн дээр сурагчдыг яаж ажиллуулахаа төлөвлөх, зохион байгуулахад оршино.

Зохион байгуулна гэдэг нь үүрэг даалгавар өгөөд байх бус ажиллах дараалал, арга техникийг хэлж зааж өгөх гэсэн үг юм. Ингэхдээ зүгээр нэг мэдээлээд орхихгүй дасгал хийлгэж, ухааруулан ойлгуулж, өргөтгөн хөгжүүлж, өөр нөхцөлд хэрэглэх чадвартай болгохыг хичээх шаардлагатай.

Их зүйлийг олон цаг зааснаар сайн сургадаггүй, харин оновчтой сонгосон бага зүйл дээр ухаалаг ажиллуулж, цаашид үргэлжлүүлэн сурах, акиллах суурь, ерөлхий чадвар, арга барилтай болговол тэр нь суралцагчийнхаа хувьд илүү өгөөжтэй болохыг амьдрал хэдийнээ харуулсан тул хичээлийн агуулгыг цаг хугацаа, хүүхдийнхээ хөгжил, төлөвшлийн байдалд зохицуулан сонгож авахыг хичээх хэрэгтэй. Хичээлийн үр дүн нь их зүйл зааснаар бус хүүхдэд хэр өгөөжтэй, тэдэнд ямар арга ухаан, ур чадвар төлөвшүүлснээр хэмжигдэх ёстой. Хичээлийн зорилгыг ч энэ талаас нь тодорхойлох учиртай. Хичээлийн зорилтыг хөтөлбөрт заагдсан зүйлийг заахын тулд биш, харин энэ зүйлийг судлах явцад хүүхдэд ямар ахиц, өөрчлөлт гарахыг баримжаалжтодорхойлно. Хүүхдүүд ч өөрсдөө юуг шинээр ойлгож, мэдэж, чаддаг болж байгаагаа мэдэрсэн үедээ урамтай, идэвхтэй, ухамсартай ажилладаг. Иймээс хичээлийн үр дүнг багшийн үзэл бодлоор бус, суралцагч өөрийнхөө ойлгож, мэдэж авсан зүйлд тулгуурлан үнэлбэл илүү бодитой, сургамжтай байх болно.

Энэ бүхнээс уялдуулан хичээлийн үе шат бүхэнд суралцагчийн үйл ажиллагааг оновчтой үр өгөөжтэй зохион байгуулах зохистой арга техникийг сонгон боловсруулж, хэрэгжүүлэхэд хичээлийн технологийн мөн чанар оршино.

Багш нар хичээлийн технологийг боловсруулахдаа:

а.   Тухайн үеийн боловсролын бодлого, стандартын шаардлага

б.   Тухайн хичээлийн сэдвийн агуулга, зорилгын онцлог

в.   Сургуулийн болоод багшийн материаллаг болоод мэргэжлийн ур чадварын онцлог, боломж болно.

г.   Суралцагчдын хөгжил, төлөвшлийн тувшин зэрэгтэй уялдуулан хичээлийг боломжийн хэмжээнд чанар ур өгөөжтз болгох зорилгын ууднээс, агуулга, хэрэглэгдэхуүн, арга, зохион байгуулалтын хэлбэрийг сонгодог.

Хичээлийн бутцийн гадаад элементүүдийн байрлалыгөөрчп. I нь ч технологийн тодорхой хэмжээний өөрчлөлт хийхий шаарддаг

Манай сургууль багш нарын практикт даоаах бүтяц I ■ уламжлал болсон байдаг.

Өмнөхийг сэргээх

Шинэ мэдлэг, чадвар

Бататгал

Дүгн.ни даалгаийр

Эрдэмтэн Д.Ванчигсүрэн сургалтым сэтгэхүйн үйлдли! төлөвшүүлэх технологийг дараах байдалтай гаргасан. Энэ  хоёр  схемийг  харьцуулж  үзэхэд  сүүлчийнх суралцагчдыг хичээлийн явцад өмнөхөөс илуү оролц боломжтой нь тодорхой байна. Тухайлбал, хичээлийн хуучнаа эргэж сэргээх хэсэг нь ярилцлага, маргааны хэлб )|>1 хийгдэх нь суралцагчдаас илүү идэвхтэй оролцоог шаард гадна нэмэлт мэдээлэл өгөх нь уламжлалт технологид байги п элемент юм. Түүнчлэн хичээл дээр болон гэрт хийх ажия дараачийн хичээлийн эхэнд хийх маргаанд бэлтгэх чиглэш байгаа нь суралцагчлмг илүү идэвхжүүлж таарна. Эдгээр элементийг хэрэгжүүлэх арга барил ч уламжн.пп хичээлийнхээс эрс ялгаатай болж таарна. Жишээ нь, уламжлн/п хичээл дээр өмнөхийг сэргээхдээ ихэвчлэн багш асуулт асууж сурагчид хариулах маягаар ажилладаг байсан бол сүүлчийн технологиор явах хичээл дээр сурагчид өөрийн мэдлэг чадварыг батлах, нотлох, хамгаалах зорилго чиглэлтэй ажиллаж оролцохоос гадна багш тэдний уг яриа, үйл хөдлөлийг ажиглаж, задлан шинжилж, үнэлж дүгнэж ажиллах болно. Хичээлийн,технологи нь нийгмийн болон багш, суралцагчдын хөгжил, хэрэгцээ шаардлагатай уялдан байнга боловсронгуй болж тасралтгүй хөгжиж байх үйл явц юм. Хичэапийн технологийг оновчтой сайн боловсруулахад хүний бодит ертөнцийт тусган буулгаж танин мэддэг бодит зүй тогтол (сэрж танин мэдэхээс хийсвэрлэн сэтгэхүйд түүнээс практикт), мэдлэг чадвар төлөвших (эзэмших) үйл явцын үе шат зэргийг мөрдөж баримтлах нь хичээл, сургалтыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж, явуулах гол үндэс болдог. Шинжлэх ухааны ийм үндэслэл баримтлаагүй хичээл сургалт нь сохор хүн тэмтэрч яваа лүгээ адил урсгалаараа явж амжилтын баталгаагүй үйл явц байхад хүрдэг. Ийм учраас уламжлалт сургалтыг "технологижоогүй сургалт" гэж үздэг ч тал бий.

5.4. Хичээлийн анализ

Хичээл нь багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны гол цөм болох учраас хичээлээ зохион байгуулах явцад түүний авъяас билэг, ур чадвар, олон талаар илэрч гарахаас гадна хичээлээсээ тэрээр ихээхэн зүйлийг сурах боломжтой байдаг. Хичээл багш сурагчийн хэн хэнийх нь бүтээлч уйл ажиллагааны нэгдэл хэдий ч багшийн бүтээлч сэтгэлгээ, ур чадвар шийдвэрлэх үүрэгтэй нь мэдээж.

Багшийн бүтээлч уйл ажиллагааны нэг хэсэг нь түүний оөрийнхөө зохион байгуулсан хичээлд дүн шинжилгээ хийж, гүүнийгээ боловсронгуй болгож өөрийн ур чадвараа хөгжүүлж байх явдал юм. Энэ нь чухамдаа өөрийн үнэлгээнд тулгуурланСурган хүмүүжүүлэх зуйн үндэс өөрийгөө хөгжүүлж буй хэрэг. Ингэснээр багш өөрийнхөө боломжийг өөрөө нээн илрүүлж өөрийн ололт амжилтыг  мэдэрч урам авч ажиллах болно.

Үүний тулд багш өөрийнхөө бүх үйл ажиллагаанд ухаал§Г| шинжлэх ухааны үндэстэй, өөриймсөг хандах шаардлагатай Ингэж чадаагүй тохиолдолд өөрийн үнэлгээ, дүн шинжилгээ х сэдэл, хэрэгцээ хэзээ ч бий болохгүй. Хичээлийн анализыг хэдий чинээ сайн хийнэ, төдий чинэз ашигтай өгөөжтэй үнэлгээ дүгнэлт гарч хичээлийн техноло сайжруулах, улмаар багшийн хөгжих болж нээгдэнэ.

Багш нь өөрийнхөө хичээлд анализ хийхдээ юун гү хичээлийн явцад гарсан бэрхшээл, санамсаргүй тохиолди эхэлнэ. Тийм байдал хэдийд хаана үүсэв, юунаас болж үү байж болох вэ? гэсэн асуултыг өөртөө тавьж хариулт хайх анализын эхлэл болно. Алдаа, бэрхшээлийн шалтаг нь ихэп багшийн өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой байдгий! х ч мартаж болохгүй.

Буруугаа бусад руу чихдэт хүн, хэзээ ч өөдөлж хсн үндэсгүй. Иймээс багш хүн сургалт-хүмүүжлийн ажилд гарч бэрхшээлийн учир шалтгааныг өөрөөсөө эхэлж хай) ухаалгаар барахгүй хамгийн оновчтой арга зам.

Олон багш, " энэ хүүхдүүд юу ч хийхгүй юм", "юм мзд юм", "суурь мэдлэг муу байна" гэж гомдол, шалтагтоочдо!  I | эдгээр нь упгаа бидний л өмнө нь хийсэн үйл ажиллат.пп дагавар байдаг. Тэгээд ч жинхэнэ багш хүн бол хүүхдийн т( мэдэхгүйг шалгаж, үнэлэх бус, мэдэхгүй чадахгүйг нь засах гэж ажиллах учиртай.

Иймээс хичээлийн үед гарч буй бэрхшээл, хүндр ,п шалтгаан нь таны өөрийн биш юм гэхэд бидний нөхдийн ( у| хүмүүжүүлэх ажилдаа гаргаж байгаа алдаа, дутагд.ш холбоотой тул түүнийг илрүүлж олох нь хэнд ч ашигыи ! таарна. Бас нэгэнт илэрсэн алдаа, дутагдлыг засах арга I хайх, олох хэрэгцээг бий болгоно. Түүнчлэн багш өөриЙ хичээлд бүхэлд нь анализ хийж болно. Ингэхдээ бапи |у хичээлийн бүх явцыг өөрийн төлөвлөсний дагуу явж чадсши явцын дунд ямар бэрхшээлтэй болоод ололттой зүйл ажиглагдсаныг голчлон тулгуурлана. 1/гөн тэдгээрийн учир шалтгааныг гаргаж тайлахыг хичээх шаардлагатай. Ололттой зүйлийн шалтгаан ч өөрт тань урам өгч, бусдад туршлага болно. Багшийн хөгжих нэг чухал арга зам нь бусдаасаа суралцах явдал байдаг. Бусдаас суралцах нэг боломж бол нөхдийнхөө хичээлд сууж, дүн шинжилгээ хийж алдаа, онооны аль алинаас сургамж авах явдал юм. Бусдын хичээлд хэсэгчилсэн болоод бүхэлд нь анализ хийх зорилготой сууж болно. Хичээл дээр өөрийнхөө аль бэрхшээл, хүндрэлтэй учирдаг хэсэгт бусад багш нар яаж ажилладгийг олж харах зорилготой хэсэгчилсэн анализ хийнэ. Мөн шйтмэ, залуу багш нар болон удирдах ажилтан нар багшийн хичээлд бүхэлд нь сууж анализ хийж үнэлгээ дүгнэлт өгөх явдал түгээмэл байдаг.

Хичээлд бүхэлд нь анализ хийхдээ дараах асуултуудад хариулахыг хичээх нь чухал. Үүнд:

1.   Хичээлийн ерөнхий бутцийн хувьд:

-     Ямартөрлийнхичээл байв?

-     Тухайн төрлийн хичээлийн үндсэн элементүүд бүрэн байж, хэрэгжиж чадав уу?

-     Цагийнхуваарилалтямарбайв?

-     Хичээлийн төлөвлөлт хэр оновчтой байв? г.м.

2,   Хичээлийн сэтгэлзүйн байдлын хувьд:

-     Сурагчдын сурах сэдэл тэмүүлэл, хэрэгцээ сонирхлыг хэр өдөөж, бий болгож чадав? Арга барил нь хэр оновчтой байв?

-     Сурагчдын сэтгэн бодох үйл ажиллагаа, оюуны үйлийг хэр оновчтой хөтлөв? Ямар онцгой еодон зүйл ажиглагдав?

-     Сурагчдын бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх талаар юу хийв?

-     Багш, сурагчдын харьцааны ерөнхий уур амьсгал, хандлагын төлөвшил ямар байх шиг санагдав? Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс

-     Багшийн хэл яриа, хэрэгжиж буй арга хэрэгслүүд сурагчдын анги, нас, сэтгэцийн онцлогтхэртохирсон байн'/

-     Сурагчдын анхаарал, ой тогтоолт, хэл яриаг хөгжүүлэхид хэранхаарав?г.м.

3.  Хичээлийн дидактикийн хувьд:

-     Хичээлийн сэдвийн томъёолол, зорилго, зорилтын тодорхойлолт хэр оновчтой болов?

-     Шинэ мэдээлэл өгөх арга, хэлбэр хэр оновчтой байв?

-     Сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг хэр оновчтой сонгож II'

-     Сурагчдын үйл ажиллагааны зохион байгуулалт ямар болов?

-, Хичээлхоорондынболонсэдэвхоорондынхолбоо! хэрэгжүүлэв?

-     Хичээлийн бататгал, үнэлгээ дүгнэлт ямар болов?

-     Сурагчдыг үнэлж, дүгнэсэн арга хэлбэр хэр оновчтой бмй Багшийн сурган хүмүүжүүлэх ур чадварт ямар зүйи ажиглагдав?

-     Хичээлийн бэлтгэл хэр хийж вэ?

-     Хичээлийн материалын сонголт, хэмжээ хэр оновч гой 0 вэ?

-     Хичээлийнерөнхийзорилгохэрбиелэв?

4.  Хичээлййн хумүужүүлэх үр нөлөөний хувьд:

-     Сурагчдын ерөнхий төлөвшил ямар санагдав?

-     Сурагчдын сурах арга барил хэр байх шиг байнл V

-     Хичээлийнявцадсурагчдадсурахаргабарилын н санамжхэрөгөв?

-     Сурагчдын сурах хөдөлмөртөө хандах хандп байна вэ?

-     Сурагчдад тавьж буй шаардлагын хувьд ямар ОНЦЛ ажиглагдав?

-     Сурагчдыг хэр бодитой үнэлж дүгнэв?

Хичээлд суух, анализ хийх зорилгоос хамаарч «н II чиглэл, тавих асуултууд ялгаатай байх нь ойлгомжтой анализын эцэст тодорхой үнэлгээ, дүгнэлт хийж тэр нь хичээи заасан багшид сургамжтай байх нь чухал.

Хичээлийн анализын эцсийн зорилго нь багшийг багш өөрөө ч юм уу хөндлөнгөөс үнэлэх явдал биш, хичээлийн технологийг боловсронгуй болгох арга замыг олж харахад чиглэгдэх ёстой. Ийм учраас хичээлийн анализ заасан багшдаа л ухаарал өгч ухаан нэмж, түүний хөгжилд түлхэц өгч байх учиртай.

5.5. Хичээл дээр сурагчдын сурах үйл ажиллагааг зохион байгуулах арга техник

Хичээл, сургалтын үр дүн нь эцсийн эцэст суралцагчийн үйл ажиллагааны чанараас хамаардаг. Тэдний үйл ажиллагаа хэдий чинээ бүтээлч байх тутам сургалт төдий чинээ үр дүн сайтай болно. Иймд хичээлийг суралцагчдын бүтээлч үйл ажиллагаанд гулгуурлан явуулах нь багшийн үндсэн зорилт болж байдаг.

Хичээл дээр суралцагчдыг хапбэрийн хувьд нийтээр, хэсэг бүлгээр, нэг бүрчилсэн байдлаар зохион байгуулж болно.

Суралцагчдын үйл ажиллагааг нийтээр зохион байгуулах үед пнгийн бүх суралцагчид нэгэн ижил даалгавар дээр зэрэг ижилладаг бөгөөд нийт суралцагчид өөр өөрийн боломж, хүсэл санаачлагаар оролцдог. Багш анги нийтийн үйл ажиллагааг юлөвлөж зохион байгуулж бүгдэд зөвлөгөө өгч үнэлж дүгнэж ижиллана. Энэ нь нэг талаас бүгдэд бүх зүйл хүртээмжтэй байж багшаас тодорхой төлөвлөж хөтлөх боломжтой байдаг.

Суралцагчид бусдыгаа мэдэрч, тэдний үйл ажиллагаанаас Ьурч мэдэх боломж опгодог. Хамтаараа шүүн тунгааж хамтын ухаанаар үнэлж дүгнэдэг давуу талтай. Гэсэн ч энд хүн бүхний хувийн онцлог, хүсэл сонирхол, ажиллах чадварыг тооцох Гюломжгүй, дундаж түвшинг барьж ажилладаг тул заримынх нь хувьд таарч тохирохгүй байх зүйл багагүй гардаг. Энэ дутагдлыг зпсах нэг зам нь суралцагчдыг хэсэг бүлгээр зохион байгуулж йжиллуулах хэлбэр юм.

Суралцагчдыг хэсэг бүлгээр ажиллуулахын тулд тэднийг гпдорхой хэрэгцээ сонирхол, онцлог байдлаар нь 3-8 хүнтэй багуудад хуваана. Багийг ямар бүрэлдэхүүнтэй байгуулпх Н| гүйцэтгэх ажлын агуулга, зорилго, суралцагчдын ияа бүрэлдэхүүнээс хамаарна.

Даалгаврын хүнд хөнгөн, суралцагчдын чадвар зэргИ оновчтой уялдуулан багуудын бүрэлдэхүүнийг олон аргаар, <>н хувилбартай зохион байгуулах нь үр ашигтай байдаг.

Сурагчдыг багаар ажиллуулахын тулд багш нь багуудм ямар ажлыг яаж гүйцэтгүүлэхээ урьдчилан тодорхоии шаардлагатай. Гүйцэтгэж буй даалгаврын шинжээр бжуул ижил даал гавар дээр ажиллах, өөр өөр даал гаврууд дээр ажил| гэж ялгадаг бөгөөд ижил даалгавар дээр ажиллуулах нь чухммд нийтээр ажиллах хэлбэрийг идэвхжүүлэх зорилготой 30X1 байгуулалт хийж байгаа хэрэг юм. Харин багуудыг өөр I даалгаврууд дээр ажиллуулахын тулд сургалтын агуупин -хэдэн хэсэгт хувааж хэсэг бүр дээр нэг юмуу хэд хэдэн I ажиллахаар суралцагчдыг хуваарилдаг. Багаар ажиип тохиолдолд багууд өөр өөрийн даалгаврыг биелүүгн;эн бусаддаа мэдээлж нэгдсэн үнэлгээ дүгнэлт гаргадаг.

Иймд багаар ажиллах нь дараах шатлалтай байдаг.

1.   Багуудыг бүрдүүлэх

2.    Багбүрийндаалгаврыгхуваарилах

3.    Багийн гишүүдийн ажил үүргийг хуваарилах

4.    Багийн гишүүдоногдсон үүрэгдаалгавардээрээ.1;| ип

5.   Багуудтайлангаабэлтгэх

6.   Багуудынмэдээллийгхэлэлцэх

7.   Нэгдсэн дүгнэлт гаргэх

Багш ингэж зохион байгуулахын тулд тухайн хичээлиЙН түүний агуулга, зорилгод анализ хийж хэд хэдэн ХЭСЭ11 • яаж    зохион    байгуулж    болохыг    урьдчилан    твЯ' шаардлагатай. Багийн хэмжээ (хүүхдийн тоо)-г хүи тодорхой үүрэг гүйцэтгэж оролцохоор бодож тогтооио  11 хэтэрхий олон хүн байх нь зарим нь оролцоо баг§1 & боломжийг олгодог

Багаар ажиллуулах үед багш баг бүрт хүрч, оновчтой зөвло! < >< > өгч туслах шаардлага гардаг тул багшаас нилээд шуурхай, уян хатан арга барил, ур чадвар шаардагдана. Энэ нь багшийг хөгжүүлэх үр нөлөөтэй байдаг.

Багш нь баг бүрийн даалгаврыг маш тодорхой томъёолохын зэрэгцээ баг дотроо ямар зохион байгуулалтаар яаж ажиллаж ямар үр дүнд хүрэхийг тун тодорхой төлөвлөсөн байх шаардлагатай. Ингэсэн цагт л тэдэнд оновчтой зөвлөх боломжтой болдог.

Баг (бүлэг)-ийн ажлыг зохион байгуулахад багшийн зүгээс:

1.   Суралцагчдад баг (бүлэг)-ийн ажлын зорилго, түүнийгхангахад тэдний гүйцэтгэх үүргийг таниулах

2.    Бүлгээр ажиллах төлөвлөгөө хийх, үүргийг хуваарилах, ажиллах арга барилыг тодорхойлж өгөх

3.    Бүлгийн гишүүдийн үйл ажиллагааг ажиглаж, зөвлөн туслах

4.    Багийн гишүүд бие биенийхээ ажлыгхарилцан хянаж, туслалцах ажлыг хийлгэхэд анхаарах шаардлагатай.

Хичээлд суралцагчдыг нийтээр болон хэсгээр алинаар нь ч вжиллуулсан тэдний хувийн идэвхи санаачлага, ур чадвар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

т Хичээл дээр суралцагч нэг бүрийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, тэднийг бие даан ажиллах арга барилд сургах пь багшийн гол үүрэг байдаг. Нийтээр болон бүлгээр ажиллах үед суралцагч нэг бүр тодорхой үүрэг зорилтыг хэрэгжүүлэхээс гадна багшийн зүгээстухайн нэгсуралцагчийн хувьд түүний сурах мадварын төлөвшлийн онцлогтой уялдуулан хувьчилсан даалгавар дасгал өгч ажиллуулах тохиолдол түгээмэл байдаг. Иймд хичээл дээрх суралцагчдын нэг бүрчилсэн үйл ажиллагааг |ус бүрчилсэн, хувьчилсан гэж ялгаж үзэж болох юм.

Тус бүрчилсэн гэдэг нь нийтийн болон багийн ажлын үед хүн |ус бүрт өөрт оногдсон үүрэг даалгаврыг гүйцэтгэх үйл ажиллагаа Гюгөөд зориулалт нь хамтын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байдаг.

Хувьчилсан гэдэг нь тухайн хүний өөрийнх нь хувьд чиглэсон зорилго, зорилтыгхэрэгжүүлэхэд чиглэсэн байдгаараа ялгаатай

Суралцагчдын нэг бүрчилсэн үйл ажиллагааг зохиом байгуулахад тэдний хувийн онцлог чанар, чадварыг харгал.и ин оновчтой үүрэг даалгавар өгөхийг онцлон анхаарах шаардлага I ий Тус бүрчилсэн даалгавар нь тухайн хүний хамтын дэвшүүлоэ!

зорилго зорилтод юугаар ямар хувь нэмэр оруулах боломж.....

нь харгалзсач байдаг бол хувьчилсан даалгавар нь түүний бусдаас ялгарч буй онцлогбайдлыгхаргалзсан байна. ТухайнЬнн хоцорч байгаа талыг нь засах, онцгой авъяас ур чадварнп М1 хөгжүүлэх гэх мэт.

Хичээл дээр суралцагчдын нэг бүрчилсэн ажлын хамгийм Щ түгээмэл зорилт нь тэднийг суралцахын арга барилд сургах Я1 байдаг.

Сурах арга барил гэдэг нь төрөл бүрийн мэдээллиип үүсвэртэй ажиллах мэдлэг, чадвар эзэмших ур ухааныг х:>н

Суралцах арга барил гэдгийг сурах арга барилаас арай орп хүрээнд өөрийнхөө болоод бусдын үйл ажиллагаанаас сурЯ авч ажиллахын ур ухааныг багтаан ойлгож болох юм. Эн ■ н суралцагчдад сурах хөдөлмөртөө өөриймсөг хандаж өө[>и өөрөө өөрчилж хөгжих зүй тогтлын дагуу ажиллахыг шаард.! I хэрэг юм. Үүнтэй уялдан багшийн суралцагчийн үйл ажилпш зохион байгуулах, арга техникт бас өөрчлөлт орох болно.

Багш нарын сурагчидтай ажиллаж байсан уламжлаш техникт шахах шаардах, албадах шинж давамгайлж байоп эдүгээ суралцах ажлын арга барил төлөвшүүлэхэд I >Д| ухамсартай бүтээлч үйл ажиллагаачд оруулах шаардлага! сэдэлжүүлэхийг чухалчлах болж байна.

Энэхүү шинэ арга техникийг зарим онцлогоос товч авч ү.-)

1.   Сэдэлжүүлэх арга техник

Орчин үеийн сургалтын үндсэн шинж нь суралцагчд идэвхтэй ухамсартай үйл ажиллагаанд тулгуурлан х оршино. Ийм учраас Монгол улсын гавъяат багш Го.Го

Хичээл

"орчин үеийн хичээл гэж гагцхүү сэдэлжүүлэлтэй хичээлий! хэлнэ" гэсэн нь орчин үеийн сургалтын үндсэн шинж нь түүний үндсэн нэгж-хичээлд тусгалаа олдгийг илэрхийлсэн хэрэг юм.

Энэхүү сэдэлжүүлэлт гэдэг нь суралцагчдад тэдний сурах хэрэгцээг мэдрүүлэх явдал байдаг.

Хүүхдүүд өөрийн хэрэгцээг тэр бүр ухамсарлаж чаддаггүйгээс гадна, сурах хэрэгцээ нь сургалтын хөтөлбөртэй таардаггүй тул багш л тэрхүү хөтөлбөрийн ээлжит сэдвийг судлах хэрэгцээг тэдэнд бий болгох үүрэгтэй. Иймээс багшийн эзэмших ёстой хамгийн чухал арга техник нь энэхүү суралцагчдад сурч танин мэдэх сэдлийг төрүүлэх арга техник юм.

Ю.К.Бабанский сургалтын аргыг ангилахдаа "Сэдэлжүүлэх, урамшуулан идэвхжүүлэх аргууд"-ыг нэг бүлэг болгон авч үзсэн байдаг.

Суралцагчдыг сэдэлжүүлэх дараах арга замууд байж болно. Үүнд:

а.   Бэрхшээлтэй тулгаруулах

б.   Таньж мэдэх сонирхлыг төрүүлэх

в.   Үүрэг хариуцлагыг мэдрүүлэх

Бэрхшээлтэй тулгаруулахын тулд сурагчдад бэлэн мэдлэгээ ашиглан хариулах боломжгүй асуулт тавих, өмнө нь эзэмшсэн чадзар, арга барилаа ашиглаад бодож чадахгүй бодлого өгөх хэрэгтэй.

Танин мэдэх сонирхлыг нь төрүүлэхийн тулд тэдний өмнөх мэдлэг, итгэл үнэмшилтэй зөрчилдсөн баримт, мэдээлэл дээр сурагчдыг ажиллуулах, урьд өмнө нь үзэж хараагүй, сонсоогүй иүйлийн тухай мэдээлэх, судлах гэж байгаа зүйлийн ач холбогдлыг тайлбарлан ойлгуулах зэрэг арга техникийг ашиглаж Гюлно.

Сурах үүрэг хариуцлагыг мэдрүүлэхэд шалгалт шүүлгээр "сүрдүүлэх" нь тун явуургүй харин юуны тулд яах гэж суралцаж байгааг өөрийнх нь амьдралын утга учир, ирээдүйн хувь заяа, пийгэм, хамт олон, хүмүүсийн дунд эзлэх байр суурь, нэр төртэй холбож ухааруулахыг хичээх нь чухал. Ингэхдээ үглэж янших бус өөрөөс нь асууж, хариултыг хайлгах, зүйр цэцэн үг хэлж бодуулж тайлбарлуулах, сургамжтай түүх, үйл явдал, хүмүүсийн амьдралын тухай ярих аргаар ажиллах нь илүү өгөөжтэй байдаг Түүнчлэн зэмлэх, шоглох аргыг ч хааяа хэрэглэж болно. Гагцхүү нөхцөл байдал, хүүхдийнхээ нас онцлогт тохируупл-хэрэгтэй.

2.  Бие даасан ажлыг идэвхжүүлэх арга техник

Хичээл дээр сурагчдын бие даасан ажлыг зохион байгуу арга хэлбэр нь түүний үр дүнд ихээхэн нөлөөтэй.

Ангийн суудал засалтаас эхлээд тэдний ажлын нөхц«Л боломж бүрдүүлэх нь багшаас багагүй ур ухаан шаардана.

а.   Анги нийтээр ажиллуулахаас өмнө тэдний хос хосоор, ба| I бүлгээр (3-4 хүнтэй) ажиллуулж эхлэх нь зохистой. Энэ үед сурги ЧИД өөрийн санаа бодлоо нөхөртөө илэрхийлж, бусдыг сонсож зөвлөлдг ' хамтын шййдвэр гаргахад оролцож сурна. Үүний дараа багаар боп нийтээр ажиллуулбал тэдний оролцоо сайжирна.

б.   Түүнчлэн хичээлийн эхэнд зарим хүүхдэд нөхдийн яриа соно үед шүүмжлэх, асуулт асуух, үнэлэх зэрэг тодорхой үүрэг оно" оролцуулбал хичээлд оролцох идэвхи нь эрс дээшилж, үүр хариуцлагын мэдрэмжтэй болно.

в.   Хичээлийн материалыг хэсэглэн хувааж багуудад хуваарип судлуулж, нөхдөд нь тайлбарлуулах эсхүл баг бүрээс нэг нэг хүүх оролцсон холимог багуудаар ажиллуулж нэгтгэн дүгнүүп I) суралцагчдыгухамсартай идэвхтэй ажиллаж сургадаг.

г.    Сурагчдад бие даасан ажлаа багшдаа үзүүлэхийн өмнө нөхорг үзүүлж зөвлөгөө авч алдаагаа засах, багшийн зөвлөгөөний щ алдаагаа засч дахин шалгуулах зэргийг зөвшөөрвөл тэд ажиц/1 | өөриймсөгхариуцлагатай ханддаг, багшдаа итгэдэг болно.

д.      Хүухдэд бие дааж гүйцэтгэх даалгавар өгөхдөө түүний ч.ми хэрэгцээг харгалзаж сонголт хийлгэх нь тэдэнд өөрөө өөрий!!   ■ хариуцлага хүлээх мэдоэмжтэй болгоно. Тэдэнд "чи чадна, бом гэсэн зүйлээсээ эхлээд "шинээр ийм юм сурна мэднэ" гэсэн хэрэгцээгээ ухаарсан ажил хийлгэх хэрэгтэй.

Хүүхэд бие дааж ажиллахгүй, гэрийн даалгавар хийхгүй байхын нэг гол шалтгаан нь хүчрэхгүй үүрэг даалгавар өгдөгтэй холбоотой байдаг. Иймд суралцагчдаар бие даасан ажил хийлгэхдээ үүрэг даалгаврыг тодорхой өгөхийн зэрэгцээ түүнийг гүйцэтгэх аргын талаар оновчтой, тодорхой зөвлөгөө өгөх хэрэгтэй.

е. Сүүлийн жилүүдэд "идэвхтэй сургалтын арга" гэдэг нэрийн дор суралцагчдыг идэвхжүүлэх олон арга техникийг сурталчилж байгаа бөгөөд тэдгээрийг дууриан хуулах бустэдгээрээс санаа авч өөрийн өвөрмөц арга барилаар хэрэгжүүлэхийг хичээж ажиллавал багшийн ур чадвар аяндаа өсч хөгжих болно. Энэ хэрээр багш, шавийн хэн хэн нь урамтай, уйтгаргүй ажиллаж, суралцана.

3.   Үнэлж дүгнэх ажлын үр өгөөжийг дээшлүүлэх

Үнэлгээ, дүгнэлт нь сургалтын салшгүй хэсэгтөдийгүй түүний эцсийн үр дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг.

Манай уламжлалт сургалтын практикт суралцагчдыг зөвхөн сургууль, багш л шалгаж үнэлж ирсэнтэй уялдан ихэнх хүмүүс бусдад үнэлүүлж, түүгээр урам авч ажиллаж амьдрах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй болжтөлөвшин амьдралд өөрийнхөө гүйцэтгэх үүргийгдутуу ухамсарладаг байдал ажиглагддаг. Үүнтэй уялдан хөнгөн хялбар замаар ахиухан үнэлгээ дүн авахыг оролддог хүүхэд ч олширсон. Энэ бол үнэлгээ, дүгнэлтийн хүмүүжүүлэх үр нөлөөний илрэл.

Энэ дутагдлыг засахын тулд;

а. Өөрийн үнэлгээний арга хэлбэрүүдийг хэрэглэх нь суралцагчдын бие дааж ажиллах чадвар төлөвшихөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

Өөрийн бодсон бодлого, ажилласан дасгалын зөв бурууг оөрөөр нь эхэлжхянуулах. Үүний тулд номных нь хариутай тулгуулах, I юхдийнх нь бодолттой харьцуулах г.м аргыг хэрэглэж болно. Суралцагчдаар харилцан бие биенийх нь ажлыг шалгуулжСурган хүмүүжүүлэх зүйн үндэс

алдаатай гэж үзэж байгаа болон санал зөрөөтэй зүйл дээр Н1 ярилцуулж алдааг нь засуулах. Үүнийг гэрийн даалгавар болон, анги | ажилласан бодлого, дасгалыг шалгахад хэрэглэж болно.

Өөрөө өөрөөсөө асуух. Ээлжитхичээл болон уншиж судап' .ш зүйлийгэцэстөөрөөсөө"би юу ойлгож авав? Би юухийжсурав?" I 4 асуух, эсхүл сурах бичиг дээрх асуултуудад хариулах зэр.и Н| өөрийгөө хянах үнэлэх арга ухаанд суралцах арга зам болно.

Өөрийгөө сорих, суралцагчдад өөрсдийгөө сорих сорил, асу V' 11 даалгаврыг түлхүүрийнх нь хамт бэлтгэж өгвөл, тэд өөрсдийгөө хян I бие дааж ажиллах чухал хэрэглүүр болдог.

б.   Ямар ч хяналт, шалгалтыг урьдчилан сайн бэлтгүүлжбайж гшим, Хяналт, шалгалтад амжилттай үнэлгээ авах нь суралцагчдын и -чухал хэрэгцээ байдаг тул тэднийг хэдийд ямар сэдвээр яиж шалгах, үнэлгээнд ямар шаардлага тавих өөрөөр хэлбэл н ш үнэлж дүгнэхээ урьдчилан зарлаж, ьшалгалтад ирэх дасгя! даалгавартай төсөөтэй дасгал, даалгавруудыг өгөх нь ихирмэх I идэвхжүүлдэг. Гэнэт шалгаж, хатуу дүн тавих нь аль ч талд I огт ашиггүй. Харин сайн бэлтгүүлж, шудрага үнэлэх нь су|н I хөгжүүлэх, хүмүүжүүлэх аль аль талаараа ашигтай нь хэнд ойлгомжтой.

в.   Анализид тулгуурлаж үнэлэх. Сурагчдын бүтээл, ажил хариултад анализ хийх нь үнэлгээг бодитой болгож за1  I сайжруулахажлыгоновчтой хийхэд маш чухал баримжаа болд Иймд хяналтын ажлын сэдэв боловсруулах болон сураг бүтээлийг шалгаж үнэлэхдээ тухайн сэдэв, бүтээлээр тэ^ ямар мэдлэг чадварыг үнэлэхээ даалгавар, ажил бүрийн хут тодорхойлж жагсаагаад хүүхдийн ажлыг шалгахдаа ерөнхип/1 "зөв", "буруу" гэж үнэлэх бус мэдлэг, чадварын элемент бүриИ ямар түвшинд гүйцэтгэснийг нь процентоор юмуу "бүрэн", "хагк "огтхийгээгүй" гэх мэтчилэн оноо өгч үнэлээд дунджаар ньдут I нь үнэлгээг бодит болгож, хэн юун дээр доголдож байгаа! ОЯК илрүүлэх боломжтой болдог. Үүнийг "элементийн анализ" нэрлэдэг. Энэ нь сургалтын технологийг боловсронгуй болп бас их тус дөхөм үзүүлдэг.

г. Ерөнхий арга барил, хандлага төлөвшилд анхаарах. Сургалтын зорилго нь их юм мэддэг болгоход бус ер нь сурч ажиллах чадвар, амьдрах ухаантай болгоход чиглэдэг тул сургалтын явцад сурагчдын сурсан мэдсэнийг үнэлэхээсээ илүү суралцахын ерөнхий арга барил, хандлага хэр төлөвшиж байгааг нь илрүүлж гарч буй алдаа доголдлыг нь засч залруулахыг үндсэн зорилтоо болгож ажиллах нь чухал.

Суралцагчдад өгч буй дасгал даалгавар ч гэсэн тэдний мэдэж чадаж байгааг бүгдийг илрүүлж чадахгүй нь ойгомжтой, харин мэдээлэлтэй ажиллах, уншиж ойлгож, бодож сэтгэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг илрүүлэх боломжтой тул дээр үгүүлсэн анализ хийхдээ энэ ерөнхий шалгуурыг оруулах шаардлагатай. Багш хичээл, сургалтаа төлөвлөх, зохион байгуулахдаа ч зөвхөн зааж байгаа зүйлээ ойлгуулах, мэдүүлэхийн тулд бус үүнийхээ хамтад сурах ажиллах ерөнхии барил, хандлагыг зөв төлөвшүүлэхийг гол үндсэн зорилтоо болгож ажиллах нь чухал. Ингэж хандаж чадвал сая сургалт маань хөгжүүлэх, төлөвшүүлэх шинжтэй олж хүмүүнлэг сургалт болох болно. Уламжлалт сургалтын технологийг ийм хандлагатайгаар шинэчлэхийг энэ цаг үе биднээс шаардаж байна.

1.    Орчин үеийн хичээл, та нарын суралцаж байх үеийнхээс ямар ялгаатай байх шаардлага юм байна гэж та бүхэн ойлгож байна вэ ?

2.    Багшийн хичээлд бэлтгэх ажпын ерөнхий схемийг гаргаж ярилцанауу?

3.    ЕБС-ийн 1-2 багшийн хичээлд сууж анализ хийж үнэлгээ өгнө үү?

Нэмэлт уншиж судлах зүйл

1.    Махмутов М. "Орчин үеийн хичээл ба түүнийг зохион байгуулах арга зам". "Сурган хүмүүжүүлэгч" сэтгүүл. 1976 №1, 2, 3, 4

2.    Нэргүй С. "Хичээлд суух, анализ хийх арга". "Сурган хүмүүжүүлэгч" сэтгүүл. 1976 №6, 1977 №1, 1982 №6


Comments

2012-01-27 -

Бичсэн: Зочин

алга ташилт

. Шууд холбоос


Бүхнийг чаднаа багш нар

Сүүлийн бичлэгүүд

. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Мэдээлэл
. Хичээлийн хэрэглэгдэхүүн
. Энэхүү зүйлийг MS-PP дээр Custom Animation ашиглан хийнэ
. 7-р ангийн гэрийн даалгавар
. 9-р ангийн гэрийн даалгавар
. 8-р ангийн гэрийн даалгавар
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. 9-р ангийн сурагчдын бие даан гүйцэтгэх ажил
. Ном уншмаар байвал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Боловсролын
. http://www.google.mn
. http://www.setge.mn
. http://www.eec.mn
. http://www.eeoc.mn
. http://www.mecs.gov.mn/
. http://www.internom.mn/
. http://www.taniinom.mn/
. http://www.school44.edu.mn/

Найзууд

Бичлэг: 26 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax